Мэдээний дэлгэрэнгүй

2018-11-06
0 сэтгэгдэл

2018.11.06: Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 25 компанийн 192,939 ширхэг хувьцаа нийт 89.69 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин МҮЦБирж дээр ямар нэг арилжаа хийгдээгүй байна.

Үнэт цаасны ангилалын хувьд I ангилалд 10 компанийн 27,333 ширхэг хувьцаа 62.27 сая төгрөгөөр, II ангилалд 13 компанийн 165,141 ширхэг хувьцаа 27.15 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 465 ширхэг хувьцаа 264,160 төгрөгөөр арилжигдав.

Хэлцэлийн үзүүлэлтийг харвал хөрөнгө оруулагчдын хооронд 144 удаагийн хэлцэл хийгдснээс Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаан дээр 18 удаагийн хэлцэл, Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 18 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Идэвхийн үзүүлэлтээр Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 94,066 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцаа 33.0 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүллээ.

Санхүүгийн салбарын 118,329 ширхэг хувьцаа 51.6 сая төгрөгөөр арилжигдаж, өнөөдрийн арилжааны нийт үнийн дүнгийн 57.49%-ийг бүрдүүлэв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөний тухайд 21 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцааны ханш унав. 

Ремикон /MSE:RMC/-ийн хувьцааны ханш 14.12%-иар өсч 27.39 төгрөгт хаагдсан болМонинжбар /MSE:MIB/-ийн хувьцааны ханш -15.0%-иар буурч 153.0 төгрөгт хаагдсан байна.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
22 432 672 41 594 564 236

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 92,11 10,48 12,84%
MBW 250,22 10,04 4,18%
ADU 780 30 4,00%
SUU 211,32 6,21999 3,03%
BNG 27580 580 2,15%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MNP 526,02 -58,98 -10,08%
BAN 1100 -90 -7,56%
BDS 800 -30 -3,61%
JIV 1939 -34 -1,72%
AIC 669 -8,09998 -1,20%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
RMC 316 994
GOV 29 319
ADB 20 103
ITL 19 175
TUM 12 500

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
RMC 9 509 820
GOV 8 591 501
APU 6 226 740
MNP 2 772 125
TUM 2 486 055