Мэдээний дэлгэрэнгүй

2018-11-07
0 сэтгэгдэл

2018.11.07: Хөрөнгийн биржүүдийн энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжаа явагдлаа. Энэ өдөр 2 бирж дээр 21 хувьцаат компанийн 183,381 ширхэг хувьцаа арилжигдан нийт 58.0 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн нь долоо хоногийн хамгийн бага дүнтэй арилжааны өдөр болов.

Хөрөнгийн биржийн үзүүлэлтээр:
- МХБ дээр 20 компанийн 60,794 ширхэг хувьцаа 57.99 сая төгрөгөөр
- МҮЦБирж дээр Анд энерги /MSX:AND/-ийн 1,000 ширхэг хувьцаа 42,000 төгрөгөөр арилжигдсан байна.

Монголын хөрөнгийн биржийн ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 8 компанийн 18,378 ширхэг хувьцаа 36.1 сая төгрөгөөр, II ангилалд 11 компанийн 158,835 ширхэг хувьцаа 19.12 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 5,168 ширхэг хувьцаа 2.77 сая төгрөгөөр зарагдсан байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монинжбар /MSE:MIB/-ийн 77,829 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцаа 16.2 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр тэргүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөний тухайд 18 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 8 компанийн хувьцааны ханш өсч, мөн 8 хувьцааны ханш унав. 

Ханшийн түүхэн доод хэмжээндээ хүрээд байсан Ремикон /MSE:RMC/-ийн хувьцааны ханш 9.53%-иар өсч 30.0 төгрөгт хаагдсан бол Монинжбар /MSE:MIB/-ийн хувьцааны ханш -14.97%-иар буурч 130.1 төгрөгт хаагдав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
20 571 978 286 535 271 118

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
BAN 1500 190 14,50%
JIV 2000 100 5,26%
RMC 28 0,98 3,63%
GOV 330,94 6,54001 2,02%
ERD 550 10 1,85%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
UYN 553 -97 -14,92%
MBW 261,92 -17,08 -6,12%
AIC 710 -29,02 -3,93%
TTL 7030 -170 -2,36%
MCH 440 -10 -2,22%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
APU 408 999
LEN 96 016
MBW 25 079
GOV 19 659
ERD 16 796

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
APU 249 408 940
ERD 9 237 800
MBW 6 634 048
GOV 6 502 470
LEN 6 343 092