Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-03
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтын зүгээс хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн дунд явуулсан ээлжит судалгаан дээр үндэслэн зах зээл дээр арилжигдаж буй голлох хувьцаануудын 2019 оны 1-р улирлын төлөвийг тодорхойлж, ханшийн таамаглалыг гаргалаа.

Судалгаанаас харахад шинжээчид голлох хувьцаануудын ханшийн хөдөлгөөнд эерэг хүлээлттэй байна. 

1. АПУ /MSE:APU/-ИЙН ХАНШИЙН ТӨЛӨВ
Юуны өмнө Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй  /610 тэр.төг/ АПУ /MSE:APU/ компанийн талаарх зах зээлийн Шинжээчдийн байр суурийг та бүхэнд хүргэж байна. 

2019 оны 1-р улирлын байдлаарх урьдчилсан таамаглалыг санал болгож буй 9 шинжээч нь 713.8₮-ийн дундаж ханштай, 850₮-ийн дээд, 620₮-ийн доод ханшийг санал болгожээ.

Дундаж ханш нь 2018.11.30-ны ханшаас 24.53%-иар, дээд ханш нь 48.30%-иар, доод ханш 8.17%-иар тус тус өндөр байна. Өөрөөр хэлбэл, шинжээчид АПУ /MSE:APU/-ийн хувьцааны ханшид ихээхэн өөдрөг хүлээлттэй байгааг илтгэж байна.

Доорхи зурагт харуулсанчлан бүх шинжээчид санал нэгтэйгээр “Худалдан ав /buy/” зөвлөмжийг санал болгожээ.

ШИНЖЭЭЧДИЙН БАЙР СУУРЬ...

- “Силвэр лайт секюритиз”ҮЦК-ийн шинжээч Б.Намуугэрэл “АПУ компани ам.долларын зээлээ их хэмжээгээр бууруулсан нь валютын эрсдэлийг тодорхой хэмжээнд бууруулахын зэрэгцээ хүүгийн зардлыг бууруулж ашигт ажиллагааг нэмэгдүүлэх хандлагатай байна. 2018 оны II улиралд 34 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба шингэн хүнсний бизнес харьцангуй тогтвортой, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаатай байдагтай холбогдуулан жилийн эцсийн ашиг 68 тэрбум төгрөг хүрэх боломжтой” гэж үзэж байна.

- “Бумбат-алтай”ҮЦК-ийн шинжээч Ц.Наран-учрал “Олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зээлээ энэ онд багтаан төлж дуусна гэдгээ компани мэдэгдсэн. Энэ нь компанид ногдол ашгийн бодлого өөрчлөгдөх боломж бүрдүүлнэ. Тус компанийн жилийн эцсийн санхүүгийн нэгтгэл тайлан нь зах зээлийн хүлээлтээс давж гарах магадлал өндөр байгаа тул хувьцааны ханш одоо байгаа төвшинөөс өсөх боломжтой” гэж онцоллоо.

Эргэн сануулахад өнгөрөгч онд явуулсан судалгаанд Шинжээчид “Хайнекен, MSC групптэй архи, шар айрагны бизнесээ нэгтгэсний дараагаар АПУ /MSE:APU/ компани 700 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болохоор байгаа нь хувьцааны үнэлгээг нэмэгдүүлнэ гэж харж байна. Харин компанийн гол хувьцаа эзэмшигчид зах зээлд их хэмжээгээр нийлүүлэлт хийхгүй бол хувьцааны ханш 2017 оны эцэст 1,150 төгрөгт хүрнэ гэж таамаглаж байсан”. 

Шинжээчдийн тооцоолж байсанчлан нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн зүгээс зах зээл дээр их хэмжээний нийлүүлэлт хийснээр ханшийн өсөлтийг зогсоож, 716.7 төгрөгт хаагдсан байдаг. Тэд нийтдээ 4.5 сая ширхэг хувьцааг богино хугацаанд зах зээлд 700-906 төгрөгийн хооронд нийлүүлсэн юм.

Компанийн талаарх мэдээлэл, үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

2. ЛЭНДМН ББСБ-ИЙН ТӨЛӨВ
Энэ оны 3 сард зах зээл дээр IPO гаргаснаас хойш үнэлгээ өндөр ТОП-10 компанийн нэг болж чадсан Лэндмн ББСБ /MSE:LEND/ компанийн хувьцааны ханшид Шинжээчид эерэг хүлээлттэй байна.

Ханшийн урьдчилсан таамаглалыг дэвшүүлж буй 9 шинжээч тус компанийн хувьцааг 2019.03.31-ний байдлаар 80.8₮-ийн дундаж ханштай байна гэж үзэв. Таамаглалын дээд ханш 103.0₮ төгрөг байгаа бол 63₮-ийн доод ханш байхаар байна.

2018.11.30-ны өдрийн ханштай харьцуулбал, дундаж ханш 13.56%-иар, дээд ханш нь 44.76%-иар өсөхөөр байгаа бол доод ханш нь -11.45%-иар бага дүнтэй байгаа юм.

Харин шинжээчдийн 6 нь “Худалдан ав /buy/” зөвлөмжийг санал болгосон бол 3 нь Хүлээх /hold/-ийг санал болголоо.

ШИНЖЭЭЧДИЙН БАЙР СУУРЬ...

- "Ард Секюритиз"ҮЦК-ийн шинжээч Ч.Даваасамбуу “3-р улирлын тайлангаас харвал харилцагчдын өсөлт өмнөх улирлаас 30% өсч, ашгийн төвшин 2 тэрбум төгрөгт хүрсэн. 3-р улирлаас хойш шинээр гаргасан үйлчилгээ болон маркетингийн ажлууд идэвхтэй болсон нь харагдаж байна. 2018 оны ашгийн төвшин 3 тэрбум хүрнэ” гэж харж байна.

- “Стандарт инвестмент”ҮЦК-ийн шинжээч Н.Улаанхүү “Компани хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах магадлалтай тул энэ нь эхний улиралдаа хувьцааны ханшийн өсөлтийг дэмжинэ” гэж үзэж байна.

- “Силвэр лайт секюритиз”ҮЦК-ийн шинжээч Б.Намуугэрэл “ Компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг жилийн эцэст EPS= 3.75₮-т хүрэх төлөвтэй байна. Ирэх 3 сард буюу 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан гарах үед Лэндмн ББСБ /MSE:LEND/ компанийн ханш 80₮ хүрэх боломжтой” гэж дүгнэв.

Компанийн талаарх мэдээлэл, үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Энэ дашрамд нийт шинжээчдийн дүгнэлт, зөвлөмжийг data.marketinfo.mn-ийн СУДАЛГАА, АНАЛИЗ хэсэгт удахгүй байршуулах болно.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 600 (2018-12-14)
MSE:LEND 2018-03-12 800 000 000 69,38 (2018-12-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
25 637 517 267 571 669 293

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
SHV 2295 299 14,98%
TAH 13400 1670 14,24%
GOV 363,33 33,33 10,10%
APU 600 29,28 5,13%
SUU 210 9,64 4,81%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 105,15 -7,85 -6,95%
BDS 938,83 -61,17 -6,12%
JTB 66 -4 -5,71%
HRM 150 -8,85001 -5,57%
JIV 1751 -79 -4,32%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
GOV 428 390
ITL 70 755
AIC 56 199
APU 33 746
LEN 27 752

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 154 745 088
AIC 42 597 250
APU 20 233 920
MND 13 061 405
JIV 8 931 850