Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-03
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтаас дотоодын хөрөнгийн захын 11 сарын МАРКЕТ ТАЙЛАН-г бэлтгэн та бүхэнд хүргэж байна.

Товчхон дүгнэвэл 11-р сар хөрөнгийн зах зээлийн уналтын сар болж өнгөрлөө. Зах зээлийн өөрчлөлтийг илэрхийлж буй голлох үзүүлэлтүүд унаж хаагдсан бөгөөд ТОП-20 индекс гэхэд -6.02%-иар унаж 19,514.19 нэгжид хаагдав. Энэ нь тус индексийн хувьд 2018 оны гарснаас хойшхи хамгийн өндөр хэмжээний уналт боллоо.

Харин үнэт цаасны I ангилалын MSE-А индекс -6.17%-иар унасан бол MSE-B индекс -3.59%-иар унасан байна.

Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 124.2 тэрбум төгрөгөөр буурч 2,307.35 тэрбум төгрөгт хүрсэн бол Монголын хөрөнгийн биржийн нийт үнэлгээ 2,302.98 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь мөн 2018 оны доод үзүүлэлт байлаа.

Үнэт цаасны арилжааны тухайд 4.4 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан нь өмнөх сараас 2 дахин, үүнээс хувьцааны арилжаа 2 дахин, бондын арилжаа 40%-иар буурсан дүнтэй байв.

Ингээд та бүхэн “МАРКЕТ ТАЙЛАН”-ийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.