Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-03
0 сэтгэгдэл

12-р сарын хамгийн эхний арилжаа явагдаж, хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд бүгд өсөлттэй хаагдсан байна.

ТОП-20 индекс гэхэд 27.42 нэгж буюу 0.14%-иар өсч 19,541.61 нэгжид хаагдсан бөгөөд индексийн өсөлтийг сагсанд нь багтдаг I ангилалын 3 хувьцааны ханш, II ангилалын хувьцааны 3 хувьцааны ханш өссөн нь нөлөөлжээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 1.23%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 0.65%-иар
- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш 3.96%-иар

II ангилалын тухайд:
- Материалимпекс /MSE:MIE/-ийн ханш 13.65%-иар
- Улсын их дэлгүүр /MSE:UID/-ийн ханш 0.04%-иар
- Шарын гол /MSE:SHG/-ийн ханш 0.56%-иар

Харин үнэт цаасны I ангилалын MSE-A индексийн хувьд 21.31 нэгж буюу 0.23%-иар өсч 9,292.64 нэгжид хаагдсан бол II ангилалын хувьцааны MSE-B индекс 130.51 нэгж буюу 1.54%-иар өсч 8,585.95 нэгжид хаагджээ.


www.marketinfo.mn сайтаас тооцож буй Салбаруудын индексийн үзүүлэлтийг харвал 6 салбарт өсөлт, 3 салбарын индекс уналттай байлаа.

Аялал жуулчлалын салбарын хувьцааны MTS индекс 4.13%-иар өсч 65.63 нэгжид хаагдсан бол Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хувьцааны MLI индекс -0.34%-иар буурч 277.0 нэгжид хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
24 470 884 98 785 224 311

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
TCK 21840 2840 14,95%
MNP 578 29 5,28%
AIC 730 29 4,14%
BDS 950 20 2,15%
HGN 61,1 1,1 1,83%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ERD 531 -39 -6,84%
ADU 909,48 -35,52 -3,76%
MBW 254,9 -5,1 -1,96%
MCH 433,91 -6,09 -1,38%
JLT 150 -1,8 -1,19%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
LEN 231 409
TUM 104 301
APU 35 425
GOV 20 869
SUU 18 646

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
TUM 21 983 258
APU 21 863 181
LEN 16 292 638
GOV 6 919 025
TTL 6 079 940