Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-03
0 сэтгэгдэл

2018.12.03: Үнэт цаасны 2 бирж дээр 28 хувьцаат компанийн 339,291 ширхэг хувьцаа 90.41 сая төгрөгөөр арилжигдлаа.

Хөрөнгийн биржийн үзүүлэлтээр:
- МХБирж дээр 27 компанийн 328,291 ширхэг хувьцаа 89.83 сая төгрөгөөр
- МҮЦБирж дээр Анд энерги /MSX:AND/-ийн 11,000 ширхэг хувьцаа 574,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Монголын хөрөнгийн биржийн арилжааны бүтцийг харвал I ангилалд 9 компанийн 67,713 ширхэг хувьцаа 51.54 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 259,894 ширхэг хувьцаа 38.06 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 684 ширхэг хувьцаа 227,192 төгрөгөөр арилжигдсан байна.

Хэлцэлийн үзүүлэлтийн тухайд хөрөнгө оруулагчдын хооронд 143 удаагийн хэлцэл хийгдснээс Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаан дээр 24 хэлцэл, Ард даатгал /MSE:AIC/-ийн хувьцаанд 22 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/ компанийн 183,723 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, Ард даатгал /MSE:AIC/-ийн 29,432 ширхэг хувьцаа 23.03 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

Санхүүгийн салбарын 214,784 ширхэг хувьцаа 39.79 сая төгрөгөөр арилжигдаж, өнөөдрийн арилжааны нийт үнийн дүнгийн 44.3%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
24 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцааны ханш унав.

Материалимпекс /MSE:MIE/-ийн хувьцааны ханш 13.65%-иар өссөн бол Хэрлэн хивс /MSE:HRL/-ийн хувьцааны ханш -14.29%-иар буурч хаагдав.

МҮЦБиржийн арилжаагаар Анд энерги /MSX:AND/-ийн хувьцааны ханш -7.14%-иар унаж 52 төгрөгт хаагдсан байна.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
25 637 517 267 571 669 293

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
SHV 2295 299 14,98%
TAH 13400 1670 14,24%
GOV 363,33 33,33 10,10%
APU 600 29,28 5,13%
SUU 210 9,64 4,81%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 105,15 -7,85 -6,95%
BDS 938,83 -61,17 -6,12%
JTB 66 -4 -5,71%
HRM 150 -8,85001 -5,57%
JIV 1751 -79 -4,32%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
GOV 428 390
ITL 70 755
AIC 56 199
APU 33 746
LEN 27 752

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 154 745 088
AIC 42 597 250
APU 20 233 920
MND 13 061 405
JIV 8 931 850