Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-04
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтаас ын голлох хувьцаануудын 2019 оны 1-р улирлын байдлаарх төлөв, ханшийн таамаглалыг хүргэж эхлээд байгаа билээ. 

Өнөөдөр МХБ-ийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Сүү /MSE:SUU/ болон Ард даатгал /MSE:AIC/ компанийг танилцуулж байна.

1. СҮҮ /MSE:SUU/-ИЙН ХАНШИЙН ТӨЛӨВ

Шинжээчид Сүү /MSE:SUU/ компанийн хувьцааны ханш ирэх оны 1-р улиралд 220.0₮-ийн дундаж ханштай, 250₮-ийн дээд, 190₮-ийн доод ханшийн төлөвтэй байгааг Шинжээчид таамаглалаа.

Таамаглалын дундаж ханш нь 2018.12.03-ны хаалтын ханшаас -2.22%-ийн бууралттай байгаа бол, дээд ханш нь 11.11%-ийн өсөлттэй, харин доод ханш -15.56%-ийн бууралттай байна. 

Зөвлөмжийн тухайд дийлэнх нь “Хүлээх /hold/” зөвлөмжийг санал болголоо.

ШИНЖЭЭЧДИЙН БАЙР СУУРЬ...

- “Гаүли”ҮЦК-ийн шинжээч Ж.Мөнхбаатар “"Сүү"ХК-ийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн хугацаанд харьцангуй хэлбэлзэл багатай байсан. Ойрын 3 сарын хугацаанд ханш 220 төгрөгөөс 240 төгрөгийн түвшинд хадгалагдах магадлалтай байна” гэж үзэв.

- “Ард капитал групп”ҮЦК-ийн шинжээч Ч.Раднаадагва “Сүү”ХК -ийн хувьд 2017 онд 6 тэрбум төгрөгийн бонд босгож, 1,846,084 ам.долларын зээл буюу 4.6 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц өрийг хугацаанаас нь өмнө барагдуулсан нь компанийн удирдлагын зүгээс валютын ханшны эрсдэлийг зөв цагтаа хаасан ухаалаг үйлдэл болсон. Мөн үлдсэн 1.4 тэрбум төгрөгийг үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд ашигласан нь үр дүнгээ өгч 2018 оны эхний хагаст борлуулалтын орлого 45 хувь өссөн байна. Мөн бондын эргэн төлөлтийг энэ онд амжилттай барагдуулсан. 

Гэвч компанийн хувьцааны ханшны хэлбэлзэл энэ онд тогтмол хэлбэлзэлтэй байгаагаас гадна олон сонирхолтой компаниуд хөрөнгийн зах зээл дээр орж ирж байгаа нь тус компанийн хувьцааны идэвхийг бууруулж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Иймд энэ идэвхгүй байдал үргэлжлэх хүлээлттэй байна” гэв.

- “Бумбат-алтай”ҮЦК-ийн шинжээч Ц.Наран-учрал “Хагас жилийн санхүүгийн үзүүлэлт өмнөх жилүүдээс эрс сайжирсан  ч гэсэн, хувьцааны үнэ ашгийн харьцаа нь зэргэлдээх 1-р ангилалын хувьцааны дунджаас өндөр хэвээр байна” гэв.

- “Силвэр лайт секюритиз”ҮЦК-ийн шинжээч Б.Намуугэрэл “2018 оны II улиралд 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба сүүний бизнес нь тогтвортой бөгөөд эдийн засгийн байдалтай уялдаатай байдаг гэж үзэн жилийн эцсийн ашигт ажиллагааг 4.0 тэрбум төгрөг байхаар тооцоолж байна. Дэлхийн сүүний үйлдвэрлэлийн P/E харьцаа 19.5 байх ба үүнийг ашиглан хувьцааны үнийг тодорхойлоход 248.98 гарч байна. Иймд “Сүү”ХК-ийн хувьцааг 'hold' буюу барих санал дэвшүүллээ”.

Нэмж хэлэхэд Сүү /MSE:SUU/-ийн хувьд нэмж хувьцаа гаргах замаар хувьцааны төвлөрлийг бууруулах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдэж байсан. Гэвч гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт гарснаар уг төлөвлөгөө хэрэгжих эсэх нь тодорхой бус байдалд ороод байгаа юм.

Компанийн талаарх мэдээлэл, үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

2. АРД ДААТГАЛ КОМПАНИЙН ТӨЛӨВ

Өнгөрөгч 10 сард IPO гаргасан Ард даатгал /MSE:AIC/ компанийн хувьцааны ханшийн тухайд урьдчилсан таамаглал дэвшүүлж буй 9 шинжээч 2019.03.31-ний байдлаар 741.3₮-ийн дундаж ханштай байна гэж үзлээ. Харин таамаглалын дээд ханш 840.0₮ төгрөгт, доод ханш 620₮-ийн байхаар байна.

2018.12.03-ны өдрийн ханштай харьцуулан харвал дундаж ханш -5.75%-иар, доод ханш нь -21.18%-иар тус тус буурах төлөвтэй байгаа бол дээд ханш нь 6.79%-иар өндөр байна.

Харин шинжээчдийн 6 нь “Хүлээх /hold/” зөвлөмжийг санал болгосон бол 2 шинжээч Худалдан ав /buy/-ийг, 1 шинжээч “Худалд /sell/”-ийг санал болголоо.

ШИНЖЭЭЧДИЙН БАЙР СУУРЬ...

- “Ард капитал групп”ҮЦК-ийн шинжээч Ч.Раднаадагва “Ард даатгал”ХК -ийн хувьд санхүүгийн тайлангуудын үзүүлэлт хараахан гараагүй боловч тус компанийн гол хувьцаа эзэмшигч “Ард санхүүгийн нэгдэл”-ийн зүгээс оны төгсгөлд компанийн хувьцааны ханшийг өсгөж хөрөнгө оруулалтын өгөөжөө өндөр харагдуулах оролдлогууд хийх магадлалтай” гэж үзсэн байна.

- “Бумбат алтай”ҮЦК-ийн шинжээч Ш.Энхмэнд “Тухайн хувьцаат компани үйл ажиллагаатай, орлоготой холбоотой ханшийн өсөлт болоогүй. Хэтэрхий хувийн тоглолт хийж өсгөхгүй бол цаашид өсөх боломжгүй гэж үзэж байна. Ард кредит-ийн IPO гарахтай холбоотойгоор ханшаа өсгөх магадлалтай” гэж үзжээ.

- “Ард секюритиз”ҮЦК-ийн шинжээч Ч.Даваасамбуу “3-р улирлын байдлаар цэвэр ашиг өмнөх мөн үеэс 65 хувиар өссөн. Харилцагчдын өсөлт өмнөх мөн үеэс 3 дахин өссөн дүнтэй. Энэ нь иргэд даатгалын салбарын ач холбогдол, үнэ цэнийг ойлгож байгаа гэдгийн илрэл гэж харж байна” гэж онцлов. 

Компанийн талаарх мэдээлэл, үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Энэ дашрамд нийт шинжээчдийн дүгнэлт, зөвлөмжийг data.marketinfo.mn-ийн СУДАЛГАА, АНАЛИЗ хэсэгт удахгүй байршуулах болно.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:AIC 2018-02-15 25 000 000 730 (2019-02-19)
MSE:SUU 1992-08-31 344 000 000 214 (2019-02-19)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
24 470 884 98 785 224 311

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
TCK 21840 2840 14,95%
MNP 578 29 5,28%
AIC 730 29 4,14%
BDS 950 20 2,15%
HGN 61,1 1,1 1,83%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ERD 531 -39 -6,84%
ADU 909,48 -35,52 -3,76%
MBW 254,9 -5,1 -1,96%
MCH 433,91 -6,09 -1,38%
JLT 150 -1,8 -1,19%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
LEN 231 409
TUM 104 301
APU 35 425
GOV 20 869
SUU 18 646

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
TUM 21 983 258
APU 21 863 181
LEN 16 292 638
GOV 6 919 025
TTL 6 079 940