Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-05
0 сэтгэгдэл

Төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний гол нийлүүлэгч Багануур /MSE:BAN/ компани энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 16.3 сая м3 хөрс хуулж, 3.24 сая тн нүүрс олборложээ.

Тус компанийн хувьд 2018 онд 4.1 сая тн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 79%-ийн гүйцэтгэлтэй байна.

Харин станцууд болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийтдээ 3.26 сая тн нүүрс борлуулаад байгаа аж.

Багануур /MSE:BAN/ компани өнгөрөгч 2017 онд 4.02 сая тн нүүрс олборлож, 4.03 сая тн нүүрс борлуулсан бөгөөд нийт нүүрснийхээ 80%-ийг ТЭЦ-2,3,4-т борлуулсан байдаг.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BAN 1991-01-01 20 974 360 1113 (2019-05-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.