Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-05
0 сэтгэгдэл

Лхагва гарагийн МХБ-ийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс өмнөх хаалтаас 85.94 нэгж буюу 0.44%-иар өсч 19,581.19 нэгжид хаагдсан байна. 

Тус индекс өсөхөд сагсанд нь багтдаг I ангилалын 3 компанийн хувьцааны ханш өссөн нь дэмжлээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 0.84%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш 0.73%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 4.55%-иар

2018 оны эхнээс тооцож эхэлсэн I ангилалын MSE-A индексийн хувьд 47.03 нэгж буюу 0.51%-иар өсч 9,269.08 нэгжид хаагдсан бол II ангилалын хувьцааны MSE-B индекс 46.02 нэгж буюу 0.54%-иар өсч 8,625.26 нэгжид хүрсэн байна.


www.marketinfo.mn сайтаас тооцож буй Салбаруудын индексийг харвал 3 салбар өссөн боловч 4 салбарын индекс унажээ.

Хөдөө аж ахуйн салбарын хувьцааны MAS индекс 3.11%-иар өсч 285.86 нэгжид хаагдсан бол Үйлчилгээний салбарын хувьцааны MSS индекс -0.75%-иар унаж 122.6 нэгжид хаагдлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
25 637 517 267 571 669 293

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
SHV 2295 299 14,98%
TAH 13400 1670 14,24%
GOV 363,33 33,33 10,10%
APU 600 29,28 5,13%
SUU 210 9,64 4,81%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 105,15 -7,85 -6,95%
BDS 938,83 -61,17 -6,12%
JTB 66 -4 -5,71%
HRM 150 -8,85001 -5,57%
JIV 1751 -79 -4,32%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
GOV 428 390
ITL 70 755
AIC 56 199
APU 33 746
LEN 27 752

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 154 745 088
AIC 42 597 250
APU 20 233 920
MND 13 061 405
JIV 8 931 850