Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-05
0 сэтгэгдэл

2018.12.05: Өнөөдөр МХБ дээр 19 хувьцаат компанийн 2.34 сая ширхэг хувьцаа арилжигдаж, 222.9 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Харин МҮЦБирж дээр ямар нэг арилжаа явагдсангүй.

МХБ-ийн ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 7 компанийн 54,240 ширхэг хувьцаа 39.74 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 2.28 сая ширхэг хувьцаа 183.13 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 30 ширхэг хувьцаа 47,700 төгрөгөөр арилжигдлаа.

Хэлцэлийн үзүүлэлтээр хөрөнгө оруулагчдын хооронд 125 хэлцэл хийгдсэн ба Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаанд 25 хэлцэл, Айтүүлс /MSE:ITLS/-ийн хувьцаанд 15 удаагийн хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 2.24 сая ширхэг хувьцаа 152.48 сая төгрөгөөр арилжигдан тоо ширхэг болон үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

Салбарын үзүүлэлтээр Санхүүгийн салбарын 2.27 сая ширхэг хувьцаа 181.1 сая төгрөгөөр арилжигдан энэ өдрийн нийт арилжааны 81.26%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 16 хувьцааны ханшид өөрчлөлт ажиглагдснаас 6 компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцааны ханш унав.

Жинст увс /MSE:JIV/-ийн хувьцааны ханш 14.77%-иар өсч 1,779 төгрөгт хаагдсан бол Орхон далай /MSE:ORD/-ийн хувьцааны ханш -12.50%-иар өслөө.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:LEND 2018-03-12 800 000 000 63,89 (2019-05-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.