Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-06
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтаас ын голлох хувьцаануудын 2019 оны 1-р улирлын байдлаарх төлөв, ханшийн таамаглалыг хүргэж эхлээд байгаа билээ. 

Өнөөдөр МХБ-ийн үнэт цаасны I ангилалд бүртгэлтэй Тавантолгой /MSE:TTL/ болон Айтүүлс /MSE:ITLS/ компанийг танилцуулж байна.

1. ТАВАНТОЛГОЙ /MSE:TTL/-ИЙН ХАНШИЙН ТӨЛӨВ

Үнэт цаасны чиглэлээр ажиллаж буй шинжээчид Тавантолгой /MSE:TTL/ компанийн хувьцааны ханш ирэх оны 1-р улирлын эцэст 6,800₮-ийн дундаж ханштай байх төлөвтэй гэж таамаглалаа. Харин таамаглалын дээд ханш 9,500₮ бол 4,500₮-ийн доод ханш байх аж.

Таамаглалын дундаж ханш нь 2018.12.05-ны хаалтын ханшаас 2.95%-ийн өсөлттэй байгаа бол, дээд ханш 43.83%-ийн өсөлттэй, доод ханш нь -31.87%-ийн бууралттай байгаа юм. 

Шинжээчдийн хувьд олонхи нь “Хүлээх /hold/” зөвлөмжийг санал болгож байна.

ШИНЖЭЭЧДИЙН БАЙР СУУРЬ...
- “Гаүли”ҮЦК-ийн шинжээч Ц.Чанцал “ Таван толгой" ХК хувьцааны ханш гаалийн асуудлаас ихээхэн хамаарч хувьцааны ханш өөрчлөгдөж байдаг. Нүүрсний тээвэрлэлтийн эерэг болон сөрөг  мэдээ ханшид шууд нөлөөлж байдаг онцлогтой компани. Худалдаж авах боломжтой цэг  5,680-6,000 төгрөгийн түвшин.  Борлуулалтын орлого өмнөх онтойгоо харьцуулахад бага гарах төлөвтэй байгаа бөгөөд хувьцааны ханш 10,000 төгрөгийн түвшин хэтрэхгүй байх магадлалтай” гэж дүгнэсэн байна.

- “Бумбат-алтай”ҮЦК-ийн шинжээч Ш.Энхмэнд “Улс төрийн нөлөө ихтэй компани. Энэ жил үйл ажиллагаа нь 2 сар зогссоны улмаас хагас жилийн тайлан 19 тэрбум төгрөг гарсан. 2017 оны хагас жилийн тайлан 50 тэрбум төгрөгт гарч байхад тухайн үед зах зээлд оролцогчдод эргэлзээ байсан. Энэ жилийн хувьд ашигт ажиллагаа хүлээлтээс бага байгаа тул ханш одоогийн түвшинөөс буурна” гэж үзэж байна.

- “Силвэр лайт секюритиз”ҮЦК-ийн шинжээч Б.Намуугэрэл “248,000 тонн нүүрсний асуудалтай холбоотойгоор үйл ажиллагаа доголдсон. Харин жилийн сүүлийн хагаст борлуулалтын орлогыг нөхөх боломжтой байсан ч Гашуунсухайт-Ганцмод дээрх шалган нэвтрүүлэлт удаан байгаа болон ирэх оны 2 сар хүртэл БНХАУ нүүрсний импортоо зогсоож болзошгүй байгаа зэрэг эрсдэлтэй нөхцөл үүссэн нь компанийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хувьцааны ногдол ашгийн өгөөжийг бууруулах төлөвтэй байна” гэж дүгнэв.

Компанийн талаарх мэдээлэл, үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

2. АЙТҮҮЛС КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ТӨЛӨВ

2017 онд хөрөнгийн зах зээл дээр IPO гаргасан Айтүүлс /MSE:ITLS/ компанийн хувьцааны ханшийн урьдчилсан таамаглал 103.0₮-ийн дундаж ханштай байна гэж үзлээ. Таамаглалын дээд ханш 125₮ төгрөг байгаа бол доод ханш 79.43₮-ийн байхаар байна.

Урьдчилсан таамаглалыг 2018.12.05-ны өдрийн ханштай харьцуулан харвал дундаж ханш -3.75%-иар, доод ханш нь -25.77%-иар тус тус буурах төлөвтэй байгаа бол дээд ханш нь 16.8%-иар өндөр байна.

Харин шинжээчдийн 6 нь “Хүлээх /hold/” зөвлөмжийг санал болгосон бол 2 шинжээч Худалдан ав /buy/-ийг, 1 шинжээч “Худалд /sell/”-ийг санал болгожээ.

ШИНЖЭЭЧДИЙН БАЙР СУУРЬ...
- “Стандарт инвестмент”ҮЦК-ийн шинжээч Н.Улаанхүү “Санхүү, үйл ажиллагааны хувьд том өөрчлөлт гарахгүй байгаа тул одоогийн ханшаа тогтвортой хадгалах магадлалтай” гэсэн бол

- “Бумбат алтай”ҮЦК-ийн шинжээч Ц.Наран-учрал “Анхны хөрөнгө босголтын төлөвлөгөөнд тусгагдсан орлогын эх үүсвэрүүд баталгаажиж чадах эсэх нь тодорхойгүй байна. Жишээлбэл, Банк санхүүгийн байгууллагууд УБ хотоос хол дата төвд мэдээллээ байршуулахтай холбоотой зохицуулалт хэрэгжиж эхлэх хугацаа хойшилсон байна. Иймд 2018 жилийн эцсийн үр дүнг хүлээх, мөн 2019 оны төлөвлөгөөтэй танилцах хүртэлх хугацаанд хувьцааг нь ажиглах шаардлагатай” гэлээ.

Компанийн талаарх мэдээлэл, үзүүлэлтийг энд дарж үзнэ үү.

Энэ дашрамд нийт шинжээчдийн дүгнэлт, зөвлөмжийг data.marketinfo.mn-ийн СУДАЛГАА, АНАЛИЗ хэсэгт удахгүй байршуулах болно.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TTL 1994-05-24 52 665 200 7000 (2018-12-14)
MSE:ITLS 2017-05-15 34 452 124 105,15 (2018-12-14)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
25 637 517 267 571 669 293

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
SHV 2295 299 14,98%
TAH 13400 1670 14,24%
GOV 363,33 33,33 10,10%
APU 600 29,28 5,13%
SUU 210 9,64 4,81%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 105,15 -7,85 -6,95%
BDS 938,83 -61,17 -6,12%
JTB 66 -4 -5,71%
HRM 150 -8,85001 -5,57%
JIV 1751 -79 -4,32%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
GOV 428 390
ITL 70 755
AIC 56 199
APU 33 746
LEN 27 752

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 154 745 088
AIC 42 597 250
APU 20 233 920
MND 13 061 405
JIV 8 931 850