Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-06
0 сэтгэгдэл

Говь /MSE:GOV/ компанийн зүгээс франчайзингийн бодлогоо улам сайжруулж, түүгээр дамжуулан гадаад борлуулалтаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. 

Энэ хүрээнд гадаад улсад оршин суугаа Монголчуудад салбар дэлгүүрээ тусгай эрхтэйгээр нээн ажиллуулах боломжийг олгох зорилготой “ГОВЬ ФРАНЧАЙЗИНГ” нээлттэй өдөрлөгийг 2018.12.05-нд зохион байгуулжээ. 

Өдөрлөгийг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд оролцогчдод франчайзинг эрхийн талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгсөн аж.

Говь /MSE:GOV/ компани нь Монголын ноолуур бүтээгдэхүүний экспортын 65%-ийг хангаж байгаа. Одоогоор 15 улсад өөрийн 5 салбар дэлгүүр, 59 франчайзинг дэлгүүртэй ажиллаж байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:GOV 1994-11-30 780 112 500 288,82 (2019-05-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.