Мэдээний дэлгэрэнгүй

2018-12-06
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжааны үр дүнд үнэт цаасны I ангилалын MSE-A индекс өмнөх хаалтаас -19.75 нэгж буюу 0.21%-иар буурч 9,249.33 нэгжид хүрч хаагдав. Тус индексийн уналтад I ангилалын 3 хувьцааны ханш унасан нь голлон нөлөөллөө.

Харин II ангилалын хувьцааны MSE-B индекс -102.17 нэгж буюу -1.18%-иар унаж 8,523.17 нэгжид хаагдлаа.

ТОП-20 индексийн тухайд -194.08 нэгж буюу -0.99%-иар буурч 19,387.11 нэгжид хүрсэн бөгөөд индексийн уналтад I ангилалын 3 компанийн хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханш унасан нь нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -0.08%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.21%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -8.66%-иар

II ангилалын тухайд:
- Шарын гол /MSE:SHG/-ийн ханш -11.27%-иар

www.marketinfo.mn сайтаас тооцож буй Салбаруудын индексийг харвал 3 салбар өссөн боловч 5 салбарын индекс уналттай байлаа.

Санхүүгийн салбарын хувьцааны MFS индекс 0.38%-иар өсч 107.05 нэгжид хаагдсан бол Хүнсний салбарын хувьцааны MFD индекс -3.94%-иар унаж 43.18 нэгжид хаагдлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.