Мэдээний дэлгэрэнгүй

2019-01-07
0 сэтгэгдэл

Даваа гарагт хөрөнгийн захын гол индексүүд өсөлт үзүүлж хаагдлаа. ТОП-20 индекс гэхэд өмнөх хаалтаас 161.74 нэгжээр буюу 0.74%-иар өсч 21,875.27 нэгжид хаагдсан ба индексийн өсөлтийг үнэт цаасны I ангилалын 4 хувьцааны ханшийн өсөлт дэмжив. Үүнд:

I ангилалын тухайд:
- Говь /MSE:GOV/-ийн ханш 2.81%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш 0.74%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 1.18%-иар
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш 5.21%-иар

Ангилалын хөдөлгөөнийг тухайд I ангилалын MSE-A индекс 52.38 нэгж буюу 0.51%-иар өсч 10,268.01 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-B индекс 66.79 нэгжээр буюу 0.76%-иар мөн өсч 8,828.09 нэгжид хаагджээ. 

www.marketinfo.mn сайтаас тооцож буй Салбарын индексийн тухайд 6 салбарт өсөлт, 5 салбарын индекс уналт ажиглагдлаа. Үүнээс Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын MLI индекс 6.93 нэгжээр буюу 2.44%-иар өсч 290.72 нэгжид хаагдсан бол Аялал жуулчлалын салбарын хувьцааны MTS индекс -1.98 нэгж буюу -2.94%-иар унаж 65.43 нэгжид хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.