Мэдээний дэлгэрэнгүй

2019-01-08
0 сэтгэгдэл

2019.01.08: Мягмар гарагт Монголын Хөрөнгийн Биржийн арилжаагаар 16 хувьцаат компанийн 1.0 сая ширхэг хувьцаа 150.9 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь 2019 он гарснаас хойш хамгийн өндөр арилжааны үзүүлэлт боллоо.

Үнэт цаасны I ангилалд 9 компанийн 172,877 ширхэг хувьцаа 89.5 сая төгрөгөөр арилжигдсан бөгөөд II ангилалд 6 компанийн 825,508 ширхэг хувьцаа 59.1 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 4,213 ширхэг хувьцаа 2.3 сая төгрөгөөр арилжигдав.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 115 удаагийн хэлцэл хийгдснээс Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 30 хэлцэл, Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаан дээр 24 хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Идэвхийн үзүүлэлтийн тухайд Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 814,805 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/ компанийн хувьцаа 58.1 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй нь байлаа.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарын 118,458 ширхэг хувьцаа 65.5 сая төгрөгөөр арилжигдан энэ өдрийн арилжааны үнийн дүнгийн 43.37%-ийг эзэллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдрийн арилжааны дүнд 6 компанийн ханш өссөн бол 7 хувьцааны ханш уналттай байлаа. 

Дархан зочид буудал /MSE:DZG/-ийн хувьцааны ханш 5.56%-иар өсч 95 төгрөгт хаагдсан бол Айтүүлс /MSE:ITLS/-ийн хувьцааны ханш -5.55%-иар унаж хаагдав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
20 571 978 286 535 271 118

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
BAN 1500 190 14,50%
JIV 2000 100 5,26%
RMC 28 0,98 3,63%
GOV 330,94 6,54001 2,02%
ERD 550 10 1,85%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
UYN 553 -97 -14,92%
MBW 261,92 -17,08 -6,12%
AIC 710 -29,02 -3,93%
TTL 7030 -170 -2,36%
MCH 440 -10 -2,22%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
APU 408 999
LEN 96 016
MBW 25 079
GOV 19 659
ERD 16 796

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
APU 249 408 940
ERD 9 237 800
MBW 6 634 048
GOV 6 502 470
LEN 6 343 092