Мэдээний дэлгэрэнгүй

2019-01-08
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс өмнөх өдрөөс -53.23 нэгжээр буюу -0.24%-иар буурч 21,822.04 нэгжид хүрсэн байна.

Тус индексийн уналтад сагсанд нь багтаж буй I ангилалын 3 хувьцааны ханшийн уналт нөлөөлөв.. Үүнд:

I ангилалын тухайд:
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.06%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -1.51%-иар
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш -4.90%-иар

Харин үнэт цаасны I ангилалын MSE-A индекс -21.0 нэгж буюу -0.2%-иар буурч 10,247.01 нэгжид хаагдсан бол үнэт цаасны II ангилалын MSE-B индекс -39.43 нэгжээр буюу -0.45%-иар унаж 8,788.66 нэгжид хүрэв. 

www.marketinfo.mn сайтаас тооцож буй Салбарын индексийн тухайд 3 салбарт өсөлт гарсан бол 4 салбарын индекс уналттай байв. Үүнээс Уул уурхайн салбарын MMS индекс 0.23%-иар өсч 145.63 нэгжид хаагдсан бол Хөдөө аж ахуйн салбарын хувьцааны MAS индекс -0.85%-иар унаж 325.42 нэгжид хаагдлаа.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.