Мэдээний дэлгэрэнгүй

2019-01-09
0 сэтгэгдэл

Монгол Улсын Засгийн газар дотоодын бирж дээр 2014 оноос 2017 он хүртэл эрчимтэй бонд гаргасан байдаг.

Энэ хугацаанд 2 сараас 3 жилийн хугацаатай бондыг хөрөнгө оруулагчдад санал болгосон бөгөөд зах зээл дээрээс нийт 1.52 их наяд төгрөгийн хөрөнгө босгосон үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2015 онд 560 тэрбум, 2016 онд 285 тэрбум төгрөгийг босгосон бол 2017 онд хамгийн өндөр буюу 631 тэрбум төгрөг татжээ.

Харин энэхүү бондын хүүнд 147 орчим тэрбум төгрөгийг төлсөн байгаа юм.  

Хугацааны хувьд хөрөнгө оруулагчид богино хугацаатай буюу 3 сараас 1 жил хүртэлх хугацаатай бондод түлхүү хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь нийт арилжааны 90%-ийг эзэлж байгаа юм.

Гэвч Сангийн яамнаас өнгөрөгч 2018 оноос бондын анхдагч зах зээлийн арилжааг зогсоогоод байна. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
14 60 968 11 400 363 66

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ADU N/A 25 3,22%
BTL N/A 9,75 15,00%
SUU N/A 2 0,94%
TTL N/A 25 0,34%
MBW N/A 2,72 1,10%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
APU N/A -2,81 0,35%
GHC N/A -1870 -13,02%
GOV N/A -2,58 0,13%
JIV N/A -169 -9,95%
ITL N/A -0,46 -0,50%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
LEN 18 502
TUM 12 658
ITL 9 442
GOV 9 223
ADB 8 904

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 2 876 320
TUM 2 203 960
MND 2 040 970
LEN 1 281 773
ITL 868 664