Мэдээний дэлгэрэнгүй

2019-01-10
0 сэтгэгдэл

2019.01.10: Үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 19 хувьцаат компанийн 197,772 ширхэг хувьцаа нийт 34.8 сая төгрөгөөр арилжигдсан нь 2018 оны 7 сараас хойшхи хамгийн бага дүнтэй арилжаа болов.

I ангилалд 6 компанийн 48,372 ширхэг хувьцаа 19.7 сая төгрөгөөр, II ангилалд 9 компанийн 149,316 ширхэг хувьцаа 14.8 сая төгрөгөөр зарагдсан бол III ангилалд 4 компанийн 84 ширхэг хувьцаа 301,650 төгрөгөөр тус тус зарагджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 109 удаагийн хэлцэл хийгдснээс Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаанд 26 хэлцэл, Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 22 хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхийн үзүүлэлтийг харвал Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 127,011 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээг тэргүүлсэн бол Говь /MSE:GOV/-ийн 41,627 ширхэг хувьцаа 14.8 сая төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр идэвхитэй байв.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 41,692 ширхэг хувьцаа 14.9 сая төгрөгөөр зарагдаж, нийт арилжааны үнийн дүнгийн 42.78%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр Женко тур бюро /MSE:JTB/-ийн хувьцааны ханш 12.12%-иар өсч 74 төгрөгт, Могойн гол /MSE:BDL/-ийн хувьцааны ханш -14.98%-иар унажээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.