Мэдээний дэлгэрэнгүй

2019-01-11
0 сэтгэгдэл

2019 он гарснаар хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнгээ танилцуулж эхэлж байна.

МХБ-ийн үнэт цаасны II ангилалд бүртгэлтэй Лэндмн ББСБ /MSE:LEND/ компани 2018 оны санхүүгийн урьдчилан дүнг танилцууллаа.

Өнгөрөгч оны 3 сард хөрөнгийн зах зээл дээр IPO гаргахдаа танилцуулсан дунд хугацааны бизнес төлөвлөгөөнд 2018 онд 6.9  тэрбум төгрөгийн орлого олж, нэгж хувьцаанд EPS=5 төгрөг буюу нийт 3.99 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар төлөвлөж байсан. 

Гүйцэтгэлээр өнгөрөгч онд урьдчилсан байдлаар нэгж хувьцаандаа EPS=3.1 төгрөг буюу 2.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар компанийн гүйцэтгэх удирдлгын зүгээс мэдэгдэв.

Энэ нь компанийн бизнес төлөвлөгөөнд тусгасан дүн 62%-ийн гүйцэтгэл гэсэн үг юм.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:LEND 2018-03-12 800 000 000 59,7 (2019-06-18)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.