Мэдээний дэлгэрэнгүй

2019-01-31
0 сэтгэгдэл

Пүрэв гарагийн хөрөнгийн захын арилжааны үр дүнд  ТОП-20 болон ангилалын MSE-A, MSE-B индексүүд уналттай хаагдлаа.

Тодруулбал, ТОП-20 индекс өмнөх өдрөөс -70.7 нэгжээр буюу -0.33%-иар унаж 21,559.69 нэгжид хаагдсан бөгөөд индекс унахад сагсанд нь багтаж буй I ангилалын 5 хувьцааны ханш, II ангилалд буй 3 компанийн хувьцааны ханшийн уналт нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -0.06%-иар
- Дархан нэхий /MSE:NEH/-ийн ханш -5.82%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -1.37%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -0.25%-иар
- АПУ /MSE:APU/-ийн ханш -2.04%-иар

II ангилалын тухайд:
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -0.71%-иар
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -0.32%-иар
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -0.59%-иар

Үнэт цаасны I ангилалын MSE-A индекс -76.63 нэгж буюу -0.78%-иар унаж 9,792.82 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-B индекс -48.49 нэгж буюу -0.57%-иар унаж 8,501.67 нэгжид хаагдсан байна.

Энэ өдөр www.marketinfo.mn сайтаас тооцогдож буй 2 салбарын индекс өсөлттэй, 5 салбарын индекс уналттай байлаа.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын MLI индекс -4.37 нэгж буюу -1.56%-иар унаж 275.62 нэгжид хүрсэн бол Хөдөө аж ахуйн салбарын хувьцааны MAS индекс 3.05 нэгжээр буюу 1.0%-иар өсч 307.35 нэгжид хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.