Мэдээний дэлгэрэнгүй

2019-01-31
0 сэтгэгдэл

2019.01.31: Өнөөдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр 20 хувьцаат компанийн 2.06 сая ширхэг хувьцаа 279.1 сая төгрөгөөр арилжигдлаа. Харин МҮЦБирж дээр ямар нэг арилжаа явагдсангүй. 

Үнэт цаасны ангилалын үзүүлэлтээр I ангилалд 9 компанийн 367,385 ширхэг хувьцаа 148.8 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 1.7 сая ширхэг хувьцаа 128.9 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 2,370 ширхэг хувьцаа 1.2 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 274 удаагийн хэлцэл явагдснаас АПУ /MSE:APU/-ийн хувьцаанд 97 хэлцэл, Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаан дээр 50 хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 1.6 сая ширхэг хувьцаа 122.3 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр 4 дэх өдрөө идэвхитэй байв.
Санхүүгийн салбарын 1.65 сая ширхэг хувьцаа 126.9 сая төгрөгөөр зарагдаж, энэ өдрийн арилжааны үнийн дүнгийн 45.46%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөний тухайд 5 хувьцааны ханш өссөн боловч 13 хувьцааны ханш унажээ. Жинст увс /MSE:JIV/-ийн хувьцааны ханш 6.32%-иар өсч 1,850 төгрөгт хаагдсан бол Мерекс /MSE:MRX/-ийн хувьцааны ханш -14.29%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
22 432 672 41 594 564 236

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 92,11 10,48 12,84%
MBW 250,22 10,04 4,18%
ADU 780 30 4,00%
SUU 211,32 6,21999 3,03%
BNG 27580 580 2,15%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MNP 526,02 -58,98 -10,08%
BAN 1100 -90 -7,56%
BDS 800 -30 -3,61%
JIV 1939 -34 -1,72%
AIC 669 -8,09998 -1,20%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
RMC 316 994
GOV 29 319
ADB 20 103
ITL 19 175
TUM 12 500

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
RMC 9 509 820
GOV 8 591 501
APU 6 226 740
MNP 2 772 125
TUM 2 486 055