Мэдээний дэлгэрэнгүй

2019-02-01
0 сэтгэгдэл

2019.02.01-ний арилжааны өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр 436,340 ширхэг үнэт цаас арилжигдаж, 740.6 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ. Энэ нь 2019 он гарснаас хойш хамгийн өндөр гүйлгээний өдөр байлаа.

Хөрөнгийн биржийн үзүүлэлтээр:
- МХБирж дээр 429,360 ширхэг үнэт цаас 136.7 сая төгрөгөөр 
- МҮЦБирж дээр Анд энерги /MSX:AND/-ийн 1,000 ширхэг хувьцаа 42,000 төгрөгөөр зарагдав. 

Харин Монголын Хөрөнгийн Биржийн үзүүлэлтийг харвал Засгийн газрын 5,980 ширхэг бонд 603.9 сая төгрөгөөр арилжигдсан бол 3 ангилалд 25 компанийн 429,360 ширхэг хувьцаа 136.7 сая төгрөгөөр арилжигдсан байна.

Үнэт цаасны I ангилалд 10 компанийн 166,186 ширхэг хувьцаа 101.9 сая төгрөгөөр, II ангилалд 14 компанийн 245,028 ширхэг хувьцаа 25.4 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 18,146 ширхэг хувьцаа 9.4 сая төгрөгөөр тус тус зарагдав.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 197 удаагийн хэлцэл явагдснаас Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 34 хэлцэл, Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн хувьцаан дээр 33 хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхийн үзүүлэлтээр Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 235,831 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн 114,008 ширхэг хувьцаа 69.2 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүнгээр идэвхитэй байлаа.

Хүнсний салбарын 125,154 ширхэг хувьцаа 73.0 сая төгрөгөөр зарагдаж, энэ өдрийн арилжааны үнийн дүнгийн 53.45%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөний тухайд 11 хувьцааны ханш өсч, 7 компанийн хувьцааны ханш унав. Шивээ овоо /MSE:SHV/-ийн хувьцааны ханш 14.2%-иар өсч 2,284 төгрөгт хаагдсан бол Хөх ган /MSE:HGN/-ийн хувьцааны ханш -12.5%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
22 432 672 41 594 564 236

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 92,11 10,48 12,84%
MBW 250,22 10,04 4,18%
ADU 780 30 4,00%
SUU 211,32 6,21999 3,03%
BNG 27580 580 2,15%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MNP 526,02 -58,98 -10,08%
BAN 1100 -90 -7,56%
BDS 800 -30 -3,61%
JIV 1939 -34 -1,72%
AIC 669 -8,09998 -1,20%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
RMC 316 994
GOV 29 319
ADB 20 103
ITL 19 175
TUM 12 500

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
RMC 9 509 820
GOV 8 591 501
APU 6 226 740
MNP 2 772 125
TUM 2 486 055