Мэдээний дэлгэрэнгүй

2019-02-01
0 сэтгэгдэл

2-р сарын эхний өдөр үнэт цаасны I ангилалын MSE-A индекс 60.06 нэгж буюу 0.61%-иар өсч 9,852.88 нэгжид хаагдсан бөгөөд тус ангилалын 5 компанийн ханшийн өсөлт дэмжсэн байна.

Харин II ангилалын MSE-B индексийн тухайд -38.45 нэгж буюу -0.45%-иар буурч 8,463.22 нэгжид хүрлээ.

ТОП-20 индексийг харвал өмнөх хаалтаас -5.01 нэгжээр буюу -0.02%-иар унаж 21,554.69 нэгжид хүрсэн байна. Өнөөдрийн уналтад сагсанд нь багтаж буй I ангилалын 2 хувьцааны ханш, II ангилалд буй 2 компанийн хувьцааны ханшийн уналт нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- Бидисек /MSE:BDS/-ийн ханш -0.92%-иар
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш -2.0%-иар

II ангилалын тухайд:
- Жинст увс /MSE:JIV/-ийн ханш -8.11%-иар
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -3.73%-иар

Энэ өдөр www.marketinfo.mn сайтаас тооцогдож буй 7 салбарын индекс өсөлттэй, 1 салбарын индекс уналттай байлаа.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын MLI индекс 2.32%-иар өсч 281.65 нэгжид хаагдсан бол Хөдөө аж ахуйн салбарын хувьцааны MAS индекс -1.35-иар унаж 303.19 нэгжид хаагдсан байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.