Мэдээний дэлгэрэнгүй

2019-02-11
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайт болон Монголын Үнэт Цаасны Биржтэй хамтран Монголд Биржийн бус зах зээл /OTC market/-ийг сонгодог утгаар нь бий болгох гэрээг байгууллаа.

Гэрээнд “Монголын Үнэт Цаасны Бирж”ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, www.marketinfo.mn сайтын захирал Б.Ганболд нар гарын үсэг зурав.

Үнэт цаасны зах зээл нь биржийн болон биржийн бус зах зээл гэсэн 2 төрөлтэй байдаг бөгөөд биржийн зах зээлийн хувьд үнэт цаас гаргахад компаниудад тавьдаг шалгуур өндөр, цаг хугацаа багагүй зарцуулагддаг. 

Харин биржийн бус зах зээл нь харьцангуй бага шалгууртай, хөрөнгө оруулалт татах хугацаа богино, санхүүжилт босгох зардал бага байдгаараа давуу талтай юм.

Талууд хамтын ажиллагааны хүрээнд дотоодын жижиг дунд компаниудад хөрөнгө оруулалт татах боломжийг олгох бөгөөд ОТС дээр гарч байгаа үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг зориулалтын платформоор зохион байгуулах юм. 

Мөн хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалт хийсэн компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн мэдээллийг тогтмол өгч, судалгаа, шинжилгээгээр хангах зэрэг мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллана.

Биржийн бус зах зээл сонгодог утгаараа бий болсноор жижиг дунд компаниуд уян хатан нөхцөлтэй хөрөнгө оруулалт босгож үйл ажиллагаагаа тэлэх, гадны хөрөнгө оруулалтыг Монгол Улсад татах зэрэг олон талын ач холбогдолтой юм.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
22 432 672 41 594 564 236

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 92,11 10,48 12,84%
MBW 250,22 10,04 4,18%
ADU 780 30 4,00%
SUU 211,32 6,21999 3,03%
BNG 27580 580 2,15%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MNP 526,02 -58,98 -10,08%
BAN 1100 -90 -7,56%
BDS 800 -30 -3,61%
JIV 1939 -34 -1,72%
AIC 669 -8,09998 -1,20%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
RMC 316 994
GOV 29 319
ADB 20 103
ITL 19 175
TUM 12 500

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
RMC 9 509 820
GOV 8 591 501
APU 6 226 740
MNP 2 772 125
TUM 2 486 055