Мэдээний дэлгэрэнгүй

2019-02-11
0 сэтгэгдэл

www.marketinfo.mn сайтаас дотоодын хөрөнгийн захын 2019 оны 1-р сарын МАРКЕТ ТАЙЛАН-г бэлтгэн та бүхэнд хүргэж байна.

Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 63.5 тэрбум төгрөг буюу 2.53%-иар буурч 2.4 их наяд төгрөгт хүрсэн бол ТОП-20 индекс 0.43%-иар өсчээ. 

Арилжааны үзүүлэлтийг харвал 13.9 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигдснаас 97%-ийг хувьцааны, 3%-ийг бондын арилжаа бүрдүүлсэн байна. 2018 оны 1-р сартай харьцуулбал, хувьцааны арилжаа 5 дахин өссөн бол бондын арилжаа 45 дахин буурав. Хувьцааны өсөлтөд зах зээлд шинээр гарсан IPO нөлөөлсөн бол Засгийн газрын бондын анхдагч зах зээлийн арилжаа зогссон нь бондын идэвхид нөлөөлөв.

Ингээд та бүхэн “МАРКЕТ ТАЙЛАН”-ийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.