Мэдээний дэлгэрэнгүй

2019-02-11
0 сэтгэгдэл

2019.02.11-ний арилжааны өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр 16 компанийн 410,724 ширхэг хувьцаа нийт 144.9 сая төгрөгөөр арилжигдлаа.

Үнэт цаасны I ангилалд 8 компанийн 273,841 ширхэг хувьцаа 134.2 сая төгрөгөөр, II ангилалд 6 компанийн 136,193 ширхэг хувьцаа 10.3 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 690 ширхэг хувьцаа 451,998 төгрөгөөр зарагдсан байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд 95 удаагийн хэлцэл явагдснаас Говь /MSE:GOV/-ийн хувьцаанд 26 хэлцэл, Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцаан дээр 22 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Говь /MSE:GOV/-ийн 261,527 ширхэг хувьцаа 87.6 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүлэв.

Хөнгөн үйлдвэрлэлийн салбарын 261,569 ширхэг хувьцаа 87.7 сая төгрөгөөр зарагдаж, энэ өдрийн арилжааны үнийн дүнгийн 60.53%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөний тухайд 4 хувьцааны ханш өсч, 7 компанийн хувьцааны ханш унасан бөгөөд Тавантолгой /MSE:TTL/-ийн хувьцааны ханш 6.59%-иар өсч 7,040 төгрөгт хаагдсан бол Женко тур бюро /MSE:JTB/-ийн хувьцааны ханш -10.81%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TTL 1994-05-24 52 665 200 6840 (2019-08-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.