Мэдээний дэлгэрэнгүй

2019-03-11
0 сэтгэгдэл

2019.03.11: Даваа гарагт Монголын Хөрөнгийн Бирж дээр1.47 сая ширхэг үнэт цаас арилжигдаж, 3.14 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Энэ нь 2019 он гарснаас хойш хамгийн өндөр дүнтэй арилжаатай өдөр байлаа.

Засгийн газрын 20,000 ширхэг бонд 1.8 тэрбум төгрөгөөр зарагдсан бол багцын арилжаагаар Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн 1.3 сая ширхэг хувьцаа 1.27 тэрбум төгрөгөөр тус тус зарагдав.

Үнэт цаасны I ангилалд 9 компанийн 116,027 ширхэг хувьцаа 56.5 сая төгрөгөөр, II ангилалд 11 компанийн 25,311 ширхэг хувьцаа 13.0 сая төгрөгөөр зарагдсан бол III ангилалд 1 компанийн 9,710 ширхэг хувьцаа 5.17 сая төгрөгөөр зарагджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 142 удаагийн хэлцэл хийгдснээс Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр 20 удаагийн хэлцэл хийгдсэн байна.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Арилжааны идэвхийг харвал Ард даатгал /MSE:AIC/ компанийн 40,231 ширхэг хувьцаа 27.9 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 20 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 6 хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш унав. ҮүнээсАдуунчулуун /MSE:ADL/ компанийн хувьцааны ханш 14.71%-иар өсч 1,950 төгрөгт хаагдсан бол Эрдэнэ ресурс /MSE:ERDN/-ийн хувьцааны ханш -4.32%-иар унажээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
14 60 926 11 361 513 65

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ADU N/A 25 3,22%
BTL N/A 9,75 15,00%
SUU N/A 2 0,94%
TTL N/A 25 0,34%
MBW N/A 2,72 1,10%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
APU N/A -2,81 0,35%
GHC N/A -1870 -13,02%
GOV N/A -2,58 0,13%
JIV N/A -169 -9,95%
ITL N/A -0,46 -0,50%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
LEN 18 502
TUM 12 658
ITL 9 442
GOV 9 223
ADB 8 904

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 2 876 320
TUM 2 203 960
MND 2 040 970
LEN 1 281 773
ITL 868 664