Мэдээний дэлгэрэнгүй

2019-03-12
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй Эрдэнэ ресурс девелопмент корпораци /MSE:ERDN/ компани хаалттай хүрээнд 2.5 сая канад долларыг босгосноо зарлаад байгаа.

Энэхүү санхүүжилтийн хүрээнд нэгж бүр нь 0.23 кан.доллараар үнэтэй 11.01 сая ширхэг хувьцааг худалдсан бөгөөд хувьцаа бүр нь нэг үүсмэл санхүүгийн хэрэгсэл болох  варрантыг дагалдуулсан байна. Энэхүү варрантууд нь 2 жилийн хугацаанд компанийн энгийн хувьцааг тогтсон үнээр худалдан авах эрх юм.

Энэ  талаар “Ард капитал групп”ҮЦК-ийн шинжээч Ч.Раднаадагва: /Компани энэ удаагийн санхүүжилтдаа урамшуулалын үүсмэл санхүүгийн хэрэгсэл ашиглалаа. Учир нь хайгуул хийнэ гэдэг нь зөвхөн зарлага гаргах үйл ажиллагаа... Иймд хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор үүсмэл санхүүгийн хэрэгсэл буюу олон улсын хэллэгээр варрантыг ашигласан байна.

Хөрөнгө оруулагчид энэхүү өөрт ногдох варрантыг хэрэгжүүлэх эсэх нь хувийн шийдвэр бөгөөд хэрэв ханш 2 жилийн дотор варрант хөрвөх ханшнаас өндөрт хүрвэл хөрөнгө оруулагчид хямд үнээр хувьцаа авах боломж бүрдэх юм. Эсрэгээрээ доош байвал дараах варрантыг хэрэгжүүлэлгүй хугацааг нь дуусгаж болох юм/ гэж хэлсэн байна.

Харин тус компанийн хувьцааны ханш нь дотоодыны бирж дээр 532₮-ийн ханштай /2019.03.11/ байгаа. Энэ ньь өнгөрөгч онд давхар бүртгүүлсэн ханшаас -16.9%-ийн унасан дүн юм. 

ВАРРАНТЫН ТАЛААР:
Эрдэнэ ресуорс /MSE:ERDN/ жишээ дээр варрант гэдэг нь тогтсон үнэ дээр хувьцаа худалдаж авах зөвшөөрөл гэсэн утгаар ашиглагдаж байгаа.

Жишээ нь: Танд 100 ширхэг Эрдэнэ ресурс  ХК –ийн хувьцаа байгаа гэж тооцоё. Тэгвэл 1 ширхэгт хувьцаанд 1 варрант гэж тусгагдсан болохоор 100 ширхэг варрант таны нэр дээр бичигдэнэ гэсэн үг юм. Хэрэв ханш эхний 12 сарын дотор 0.40 канад доллараас өндөр гарсан тохиолдолд та варрантаа хэрэгжүүлэхэд ашигтай байна.

Хэрэгжүүлэхдээ 100 варрантаар танд 100 ширхэг хувьцааг 0.40 канад доллараар худалдан авах эрх үүссэн ба та харгалзах мөнгө болон  100*0.40= 40 канад долларыг харгалзах гадаад брокерын компанидаа байршуулж дараан хүсэлтээ илгээнэ. Ингэснээр та нэг бүрийн 0.40 канад доллараар худалдаж авсан 100 ширхэг хувьцаатай болно гэсэн үг юм.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:ERDN 2018-04-04 4 000 000 530 (2019-03-21)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
14 60 834 11 332 809 64

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ADU N/A 25 3,22%
BTL N/A 9,75 15,00%
SUU N/A 2 0,94%
TTL N/A 25 0,34%
MBW N/A 2,72 1,10%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
APU N/A -2,81 0,35%
GHC N/A -1870 -13,02%
GOV N/A -2,58 0,13%
JIV N/A -169 -9,95%
ITL N/A -0,46 -0,50%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
LEN 18 502
TUM 12 658
ITL 9 442
GOV 9 131
ADB 8 904

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
GOV 2 847 616
TUM 2 203 960
MND 2 040 970
LEN 1 281 773
ITL 868 664