Мэдээний дэлгэрэнгүй

2019-03-12
0 сэтгэгдэл

2019.03.12-ны мягмар гарагт 5.13 сая ширхэг үнэт цаас 657.6 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Үнэт цаасны төрлөөр нь харвал Засгийн газрын 600 ширхэг бонд 596.8 сая төгрөгөөр, 3 ангилалд 36 компанийн 5.13 сая ширхэг хувьцаа 596.8 сая төгрөгөөр зарагджээ.

I ангилалд 12 компанийн 438,804 ширхэг хувьцаа 151.3 сая төгрөгөөр, II ангилалд 20 компанийн 4.69 сая ширхэг хувьцаа 444.8 сая төгрөгөөр, III ангилалд 4 компанийн 1,316 ширхэг хувьцаа 711,930 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд 422 удаагийн хэлцэл хийгдснээс Ард кредит /MSE:ADB/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 126 удаагийн хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Энэ өдөр хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэлж байгаа Ард кредит ББСБ /MSE:ADB/ компанийн 4.2 сая ширхэг хувьцаа 387.2 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр тэргүүллээ.

Салбарын үзүүлэлтээр Санхүүгийн салбарын 4.55 сая ширхэг хувьцаа 455.2 сая төгрөгөөр арилжигдаж, энэ өдрийн нийт арилжааны 76.3%-ийг бүрдүүлсэн байна.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Монгол савхи /MSE:UYN/ компанийн хувьцааны ханш 14.97%-иар өсч 576 төгрөгт хаагдсан бол Гурил тэжээл булган /MSE:GTJ/-ийн хувьцааны ханш -12.2%-иар унажээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.