Мэдээний дэлгэрэнгүй

2019-03-13
0 сэтгэгдэл

Технологийн салбарын анхны нээлттэй компанийн нэг Айтүүлс /MSE:ITLS/-ийн хувьцааны ханш 2019.03.12-ны өдөр 94₮-т хаагдснаар түүхэн доод хэмжээндээ хүрэв.

Компани 2017 онд хөрөнгийн зах дээр IPO гаргасны дараа ханш нь 254.39₮ хүртэл өсч байсан бөгөөд үүнээс -60 гаруй хувиар буурчээ. Харин 2019 он гарснаас хойш ханш нь -15.8%-иар унаад байна.

Хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн үзэж байгаагаар анхны хөрөнгө босголтын төлөвлөгөөнд тусгагдсан Модуляр дата төвийн ашиглалтанд орох хугацаа хойшлогдож байгаа нь санхүүгийн төлөвлөсөн орлогод сөрөгөөр нөлөөлсөн, мөн дотоодын хөрөнгийн захын хөрөнгө оруулалтын хумигдмал байдал ханшид нөлөөлж байгаа аж.

Санхүүгийн үзүүлэлтийг харвал өнгөрөгч онд 1.51 тэрбум төгрөгийн орлого олж, нэгж хувьцаандаа 4.99₮ буюу нийт 172.1 сая төгрөгийн ашигтай ажилласан. Орлогын хэмжээ өмнөх оноос 13.4%-иар, ашигт ажиллагаа 173.3%-иар тус тус өсөөд байгаа юм. Гэвч дээрх нөхцөл байдал нь компанийн хувьцааны ханшийг дэмжиж чадсангүй.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:ITLS 2017-05-15 34 452 124 88 (2019-05-17)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.