Мэдээний дэлгэрэнгүй

2019-03-13
0 сэтгэгдэл

3-р сар гарснаас хойш дотоодын хөрөнгийн зах зээл тогтворгүй байсаар байна. Энэ өдрийн арилжааны дүнд ТОП-20 болон ангилалыны индексүүд унаж хаагдлаа.

I ангилалын MSE-A индекс гэхэд -31.36 нэгжээр буюу -0.32%-иар буурч 9,677.18 нэгжид, үнэт цаасны II ангилалын MSE-B индекс -25.19 нэгж буюу -0.30%-иар буурч 8,457.03 нэгжид тус тус хаагдав.

Харин ТОП-20 индексийн тухайд өмнөх хаалтаас -171.17 нэгжээр буюу -0.82%-иар унаж 20,798.66 нэгжид хүрсэн байна. Өнөөдрийн уналтад сагсанд нь багтаж буй I ангилалын 8 хувьцаа, II ангилалын 1 хувьцааны ханш буурсан нь нөлөөллөө. Үүнд:

I ангилалын тухайд:
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -3.70%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш -5.70%-иар
- Махимпэкс /MSE:MMX/-ийн ханш -2.99%-иар
- Мандал даатгал /MSE:MNP/-ийн ханш -0.88%-иар
- Говь /MSE:GOV/-ийн ханш -0.03%-иар

II ангилалын тухайд:
- Монгол базальт /MSE:MBW/-ийн ханш -0.91%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.