Мэдээний дэлгэрэнгүй

2019-03-14
0 сэтгэгдэл

Дотоодын ноолуурын салбарын томоохон тоглогчдын нэг Говь /MSE:GOV/ компани 2019 онд борлуулалтын орлогоо 240 тэрбум төгрөгт хүргэж, цэвэр ашгийн түвшинг өмнөх оноос 55.1%-иар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. Энэ нь нэгж хувьцаанд EPS= 35.32₮ буюу нийт 27.55 тэрбум төгрөгийн ашиг олно гэсэн үг.

Борлуулалтын орлогын өсөлтийг 2018 онд үзүүлсэн өсөлтийн хэмжээнд барихаар төлөвлөсөн аж. Компани өнгөрөгч онд 173.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 39.4%-иар өссөн үзүүлэлт юм.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:GOV 1994-11-30 780 112 500 288,82 (2019-05-20)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.