Мэдээний дэлгэрэнгүй

2019-03-14
0 сэтгэгдэл

Пүрэв гарагийн арилжааны үр дүнд ТОП-20 индекс -12.74 нэгжээр буюу -0.06%-иар унаж 20,785.92 нэгжид хаагдлаа.

Индексийн уналтад сагсанд нь багтаж буй I ангилалын 3 хувьцаа, II ангилалын 3 хувьцааны ханш буурсан нь нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.38%-иар
- Мандал даатгал /MSE:MNP/-ийн ханш -1.28%-иар
- Лэндмн /MSE:LEND/-ийн ханш -0.78%-иар

II ангилалын тухайд:
- Жинст увс /MSE:JIV/-ийн ханш -7.66%-иар
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -0.34%-иар
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -4.25%-иар

2018 оноос шинээр тооцогдож буй I ангилалын MSE-A индексийн тухайд 9.98 нэгжээр буюу 0.10%-иар өсч 9,687.16 нэгжид хаагдсан бол II ангилалын MSE-B индекс -125.38 нэгж буюу -1.48%-иар буурч 8,331.65 нэгжид хүрсэн байна.


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.