Мэдээний дэлгэрэнгүй

2019-03-14
0 сэтгэгдэл

2019.03.14: Энэ өдөр 32 компанийн 1.65 сая ширхэг хувьцаа арилжигдаж, нийт 304.5 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Үнэт цаасны I ангилалд 10 компанийн 357,271 ширхэг хувьцаа 129.3 сая төгрөгөөр, II ангилалд 17 компанийн 1.26 сая ширхэг хувьцаа 158.1 сая төгрөгөөр, III ангилалд 5 компанийн 32,797 ширхэг хувьцаа 17.1 сая төгрөгөөр тус тус зарагдсан байна.

Хөрөнгө оруулагчдын хооронд 364 удаагийн хэлцэл хийгдснээс Ард кредит /MSE:ADB/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 85 удаагийн хэлцэл хийгджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Ногоон хөгжил үндэснийн нэгдэл /MSE:JLT/ компанийн 678,000 ширхэг хувьцаа 101.7 сая төгрөгөөр арилжигдан үнийн дүн болон тоо ширхэгээр идэвхитэй байлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 26 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарсан бөгөөд үүнээс Ремикон /MSE:RMC/ компанийн хувьцааны ханш 12.32%-иар өсч хаагдсан бол Багануур /MSE:BAN/-ийн хувьцааны ханш -14.29%-иар буурчээ.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.