Мэдээний дэлгэрэнгүй

2019-03-22
0 сэтгэгдэл

Энэ долоо хоногийн сүүлийн өдрийн арилжааны үр дүнд ТОП-20 болон MSE-A, MSE-B индексүүд өсөлт үзүүллээ.

I ангилалын MSE-A индекс өмнөх хаалтаас 83.11 нэгжээр буюу 0.85%-иар өсч 9,809.71 нэгжид, II ангилалын MSE-B индекс 83.02 нэгж буюу 1.01%-иар өсч 8,341.52 нэгжид тус тус хаагдсан байна.

Харин ТОП-20 индексийн тухайд 247.02 нэгжээр буюу 1.19%-иар өсч 21,088.94 нэгжид хаагдсан бөгөөд индексийн өсөлтийг I ангилалын 6 компанийн хувьцааны ханш, II ангилалын 3 хувьцааны ханшийн өссөн нь дэмжив. Үүнд:

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш 0.42%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш 2.84%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш 2.07%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш 1.23%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 2.0%-иар

II ангилалын тухайд:
- Жинст увс /MSE:JIV/-ийн ханш 8.98%-иар
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш 0.20%-иар
- Гутал /MSE:GTL/-ийн ханш 12.43%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.