Мэдээний дэлгэрэнгүй

2019-04-10
0 сэтгэгдэл

2019.04.10: Монголын Хөрөнгийн Бирж дээр 24 хувьцаат компанийн 274,121 ширхэг хувьцаа арилжигдаж, 56.2 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

I ангилалд 11 компанийн 111,680 ширхэг хувьцаа 34.33 сая төгрөгөөр, II ангилалд 10 компанийн 162,275 ширхэг хувьцаа 21.6 сая төгрөгөөр, III ангилалд 3 компанийн 166 ширхэг хувьцаа 253,168 төгрөгөөр зарагджээ.

Хөрөнгө оруулагчдын хооронд 193 хэлцэл хийгдсэн бөгөөд Айтүүлс /MSE:ITLS/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 27 удаагийн хэлцэл хийгдлээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Идэвхийн үзүүлэлтийг харвал Ард кредит /MSE:ADB/-ийн 85,172 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр,Мандал даатгал /MSE:MNDL/-ийн 12,490 ширхэг хувьцаа 12.5 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр тэргүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 13 хувьцааны  ханш өсч, 7 хувьцааны ханш унав. Мик холдинг /MSE:MIK/ компанийн хувьцааны ханш 14.89%-иар өсч хаагдсан бол Фронтиер лэнд групп /MSE:MDR/-ийн хувьцааны ханш -15.0%-иар унаж хаагдсан байна.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.