Мэдээний дэлгэрэнгүй

2019-04-12
0 сэтгэгдэл

Техник импорт /MSE:TEX/ компани энэ онд борлуулалтын орлогоо 2018 оноос 30%-иар нэмэгдүүлэн 120 орчим тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөж байгаа аж.

Учир нь “энэ жил барилгын салбарт сэргэх төлөв ажиглагдаж байгаа нь бидэнд борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхээр байна” гэж компанийн удирдлагын зүгээс мэдэгдсэн юм.

Компанийн хувьд өнгөрөгч онд 93.9 тэрбум төгрөгийн орлого олсон бөгөөд энэ нь 2017 оны гүйцэтгэлээс 35.7 тэрбум төгрөг буюу 61.2%-иар өссөн үзүүлэлт.

Борлуулалтын 50 орчим хувийг цемент болон бусад барилгын материалын борлуулалт эзэлдэг бол 20 орчим хувийг мотоциклийн борлуулалт бүрдүүлжээ.

Харин ашигт ажиллагааны тухайд 2.7 тэрбум төгрөг буюу нэгж хувьцаандаа EPS=1,867.6₮-ийн ашиг олж, 500₮-ийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Энэ нь цэвэр ашгийн 27% болж байгаа юм. Нэмж хэлэхэд ногдол ашгаа 2019.04.11-ний өдрөөс эхлэн компани дээрээ олгох аж.

Хувьцааны ханшийн үзүүлэлтийг харвал сүүлийн 1 жилийн доод түвшинд байгаа ба 13,800 төгрөгийн ханштай байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:TEX 1992-10-23 1 446 755 13800 (2019-04-10)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.

Арилжигдсан компани Арилжсан ширхэг Арилжааны дүн Нийт хэлцэл
22 432 672 41 594 564 236

Өсөлттэй хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
ITL 92,11 10,48 12,84%
MBW 250,22 10,04 4,18%
ADU 780 30 4,00%
SUU 211,32 6,21999 3,03%
BNG 27580 580 2,15%

Бууралттай хувьцаа

Cимбол Хаалт Өөрчлөлт %
MNP 526,02 -58,98 -10,08%
BAN 1100 -90 -7,56%
BDS 800 -30 -3,61%
JIV 1939 -34 -1,72%
AIC 669 -8,09998 -1,20%

Ширхэгээр

Cимбол Ширхэг
RMC 316 994
GOV 29 319
ADB 20 103
ITL 19 175
TUM 12 500

Үнийн дүнгээр

Cимбол Мөнгөн дүн
RMC 9 509 820
GOV 8 591 501
APU 6 226 740
MNP 2 772 125
TUM 2 486 055