Мэдээний дэлгэрэнгүй

2019-04-12
0 сэтгэгдэл

2019.04.12: Монголын Хөрөнгийн Бирж дээр 20 компанийн 323,408 ширхэг хувьцаа 64.4 сая төгрөгөөр арилжигдлаа.

Үүнээс I ангилалд 10 компанийн 78,261 ширхэг хувьцаа 38.18 сая төгрөгөөр, II ангилалд 9 компанийн 240,292 ширхэг хувьцаа 23.84 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 4,855 ширхэг хувьцаа 2.4 сая төгрөгөөр зарагдав.

Хөрөнгө оруулагчдын хооронд нийт 129 хэлцэл хийгдснээс Монгол базальт /MSE:MBW/-ийн хувьцаа хамгийн олон буюу 20 хэлцлээр зарагджээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Айтүүлс /MSE:ITLS/-ийн 121,982 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн 34,033 ширхэг хувьцаа 20.21 сая төгрөгөөр зарагдаж үнийн дүнгээр тэргүүллээ.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 11 хувьцааны  ханш өсч, 8 хувьцааны ханш уналттай байлаа. Ард даатгал /MSE:AIC/ компанийн хувьцааны ханш 7.56%-иар өсч хаагдсан бол Монгол шуудан /MSE:MNP/-ийн хувьцааны ханш -3.52%-иар унав.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.