Мэдээний дэлгэрэнгүй

2019-04-15
0 сэтгэгдэл

Стандарт ноос /MSE:ALI/ хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа энэ сарын 10-ны өдөр хуралдуулж, үйл ажиллагааны тайлангаа хэлэлцлээ.

Стандарт ноос /MSE:ALI/-ийн хувьд Баянхонгор болон бусад аймгаас жилдээ 100 орчим тн ноос бэлтгэн, Улаанбаатар хивс /MSE:UBH/ компанийн захиалгаар ангилан ялгалт хийж, тус компанид нийлүүлж байгаа аж.

Гэхдээ санхүүгийн тайлагналын тухайд X тайлантай явж байгаагаа компанийн удирдлагууд мэдэгдсэн нь анхаарал татаж байна. Мөн үйл ажиллагаанд гарч буй зардлуудыг Улаанбаатар хивс /MSE:UBH/ компаниас татаас авах замаар санхүүжүүлж байгаа аж.

Хувьцааны ханшийн үзүүлэлтийг харвал 2019.04.02-ны өдөр 1 ширхэг хувьцаа 260₮-өөр арилжигдсан байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:UBH 1995-02-28 404 829 15500 (2019-05-02)
MSE:ALI 1992-10-31 305 248 280 (2019-06-05)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.