Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-10
0 сэтгэгдэл

Өнөөдөр МХБ-ийн багцын арилжаагаар Даваабулаг /MSE:DBL/ хувьцаат компанийн 462,000 ширхэг хувьцаа 69,99 сая төгрөг буюу нэг бүр нь 152 төгрөгөөр зарагдлаа. Энэ нь тус компанийн гаргасан нийт хувьцааны 25.3% юм.

Компанийн хувь эзэмшлийн бүтцийг харвал 93.63% нь 1 хувьцаа эзэмшигчийн мэдэлд байгаа бол 6.37% нь 130 гаруй жижиг хувьцаа эзэмшигчдийн мэдэлд байгаа.

Хувьцааны арилжааны тухайд 2019 он гарснаас хойш ердөө 1 удаа арилжигдсан бөгөөд 178.1₮-ийн ханштай байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:DBL 1994-10-13 1 823 137 178,1 (2019-05-08)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.