Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-10
0 сэтгэгдэл

2019.05.10: Баасан гарагийн Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 25 компанийн 641,475 сая ширхэг хувьцаа 121.9 сая төгрөгөөр арилжигдав.

Үнэт цаасны I ангилалд 10 компанийн 156,875 ширхэг хувьцаа 46.5 сая төгрөгөөр, II ангилалд 13 компанийн 22,599 ширхэг хувьцаа 5.41 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 1 ширхэг хувьцаа 430 төгрөгөөр тус тус зарагджээ.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд нийт 116 хэлцэл хийгдснээс Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 21 хэлцэл хийгдэв.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн 101,330 ширхэг хувьцаа арилжигдан тоо ширхэгээр, АПУ /MSE:APU/-ийн 40,659 ширхэг хувьцаа 23.8 сая төгрөгөөр зарагдан үнийн дүнгээр идэвхитэй байв.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Ханшийн хөдөлгөөний тухайд 23 хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 8 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш унасан байна.

Махимпэкс /MSE:MMX/ компанийн хувьцааны ханш 11.02%-иар өссөн бол Ноёт хайрхан /MSE:NIE/-ийн ханш -10.04%-иар уналаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MMX 1993-06-04 3 800 721 2648 (2019-05-15)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.