Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-10
0 сэтгэгдэл

Энэ өдөр хөрөнгийн зах зээл уналт үзүүллээ. Үнэт цаасны I ангилалын MSE-А индекс гэхэд -67.62 нэгжээр буюу -0.71%-иар унаж 9,421.34 нэгжид хаагдсан бол MSE-В индекс өмнөх хаалтаас -1.1 нэгжээр буюу -0.01%-иар буурч 7,891.11 нэгжид хүрлээ.

Харин 20 компанийн хувьцааг багтаасан ТОП-20 индекс -202.56 нэгжээр буюу -0.99%-иар буурч 20,248.24 нэгжид хүрч хаагдсан байна.

Уг идекс унахад I ангилалын 6 компанийн хувьцааны ханш, II ангилалын 1 хувьцааны ханш буурсан нь нөлөөлөв. Үүнд:

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.66%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -4.80%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш -5.12%-иар
- Монгол шуудан /MSE:MNP/-ийн ханш -7.32%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -2.08%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -0.34%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.