Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-13
0 сэтгэгдэл

Мандал даатгал /MSE:MNDL/ компанийн 2 дахь том хөрөнгө оруулагч “Юу Эм Си Капитал”ХХК-ийн зүгээс тус компани дахь эзэмшлийн хувиа нэмэгдүүлсэн байна.

Тодруулбал, Өнгөрөгч оны 9-р сард хөрөнгийн зах зээл дээр IPO гаргах үед “Юу Эм Си Капитал”ХХК нь Мандал даатгал /MSE:MNDL/ -ийн хувьцааны 34.15%-ийг эзэмшиж байсан бол үүнээс хойш 2.1%-иар эзэмшлээ нэмэгдүүлж 36.25% болжээ.

www.marketinfo.mn сайтын дата судалгаанаас харвал “Юу Эм Си Капитал”ХХК-ийн  зүгээс өнгөрөгч оны 10 сар болон энэ оны 2-р сард хоёрдогч зах зээл дээрээс энэхүү худалдан авалтуудыг хийсэн байгаа нь Мандал даатгал /MSE:MNDL/ -ийн хувьцааны ханшийг уналтаас сэргийлж, тогтворжуулах зорилготой /market maker/ байсан гэж үзэж болохоор байгаа юм.  

Одоогийн байдлаар тус компанийн 40.85%-ийг “Голомт Файнэншил Групп”ХХК, “Юу Эм Си Капитал”ХХК нь 36.25%-ийг эзэмшиж байна.

Нэмж хэлэхэд Мандал даатгал /MSE:MNDL/-ийн хувьцааны ханш IPO гаргаснаас хойш 15%-ийн өсөлтийг үзүүлээд байгаа юм.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MNDL 2018-02-15 6 243 016 5545 (2019-05-17)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.