Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-14
0 сэтгэгдэл

2019.05.14: Энэ өдөр Монголын Хөрөнгийн Бирж дээр 15 компанийн 106,889 ширхэг хувьцаа арилжигдаж, 22.7 сая төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 8 компанийн 44,157 ширхэг хувьцаа 14.6 сая төгрөгөөр, II ангилалд 6 компанийн 62,731 ширхэг хувьцаа 8.1 сая төгрөгөөр, III ангилалд 1 компанийн 1 ширхэг хувьцаа 1,750 төгрөгөөр арилжигдав.

Хөрөнгө оруулагчдын хооронд 112 хэлцэл хийгдсэн бөгөөд Говь /MSE:GOV/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 25 хэлцэл хийгдлээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
Монгол базальт /MSE:MBW/-ийн 31,269 ширхэг хувьцаа 7.52 сая төгрөгөөр зарагдан үнийн дүн болон тоо ширхэгээр идэвхитэй арилжигдлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Энэ өдөр 12 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 6 компанийн хувьцааны ханш өсч, мөн 6 компанийн хувьцааны ханш унажээ.

Лэндмн ББСБ /MSE:LEND/ компанийн хувьцааны ханш 1.27%-иар өссөн бол Түмэн шувуут /MSE:TUM/-ийн ханш -2.25%-иаруналаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.