Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-14
0 сэтгэгдэл

Монголын Хөрөнгийн Биржээс өөрийн гишүүн нэр бүхий 3 компанийн Үнэт цаасны компанийн арилжаанд оролцох эрхийг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэр нь дээрх компаниуд дилер, андеррайтерийн тусгай зөвшөөрлийн шаардлагын дагуу хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх хүртэл хугацаанд үргэлжлэх ба харин энэ хугацаанд компаниуд брокерийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байгаа аж. Үүнд:

1. Аргай бэст ҮЦК     /Брокерийн эрхийг түдгэлзүүлсэн/
2. Алтан хоромсог ҮЦК    /Брокерийн эрхийг түдгэлзүүлсэн/
3. Блэкстоун интернэйшнл ҮЦК   /Брокерийн эрхийг түдгэлзүүлсэн/

Гэхдээ үүнээс өмнө Санхүүгийн Зохицуулах Хорооноос дээрх компаниудын дилер болон андеррайтерийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаанд түдгэлзүүлэх шийдвэрийг 2019.04.24-нд гаргаад байсан юм. 


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.