Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-14
0 сэтгэгдэл

Өнөөдрийн арилжааны үр дүнд I ангилалын MSE-А индекс өмнөх хаалтаас 19.96 нэгжээр буюу 0.21%-иар өсч 9,453.6 нэгжид хаагдсан бол MSE-В индекс өмнөх хаалтаас 12.75 нэгжээр буюу 0.16%-иар өсч 7,875.19 нэгжид мөн хаагдсан байна.

Харин 20 компанийн хувьцааг багтаасан ТОП-20 индексийн тухайд энэ өдөр 31.89 нэгжээр буюу 0.16%-иар өсч 20,310.91 нэгжид хүрлээ.

Индексийн өсөлтийг сагсанд нь багтаж байгаа I ангилалын 5 компанийн хувьцааны ханш, II ангилалын 2 хувьцааны ханш өссөн нь дэмжлээ. Үүнд:

I ангилалын тухайд:
- Талх чихэр /MSE:TCK/-ийн ханш 3.66%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш 1.04%-иар
- Ард даатгал /MSE:AIC/-ийн ханш 4.69%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш 0.52%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш 1.09%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш 0.19%-иар
- Жинст увс /MSE:JIV/-ийн ханш 0.34%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.