Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-15
0 сэтгэгдэл

Монгол шилтгээн /MSE:MSH/ компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг 3 жилийн хугацаатай сонгодог байхаар баталсан байна.

Мөн хурлаар ТУЗ-ийн ердийн 6, хараат бус 3 гишүүнийг шинээр сонгожээ. 

Нэмж хэлэхэд тус компанийн Голомт банкинд төлөх 2.38 тэрбум төгрөгийн асуудал компанийг санхүүгийн хүндрэлд оруулаад байгаа. Өмнө нь манайхаас мэдээлж байсан уг зээлийн төлбөрийг хувьцаагаар солих боломжийг судалж, хэлэлцээ хийхээр удирдлагуудын зүгээс мэдээлж байсан боловч тодорхой үр дүн гараагүй юм.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:MSH 2005-05-25 10 000 000 350 (2019-05-28)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.