Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-15
0 сэтгэгдэл

Баялаг налайх /MSE:BNB/-ийн зүгээс компанийнхаа хэлбэрээ өөрчилж “ХХК” болохоор төлөвлөж байгаа.

Энэ хүрээнд тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс хувьцаа эзэмшигчдээсээ нэгж хувьцаагаа 249 төгрөгөөр эргүүлэн худалдан авах шийдвэр гаргасан байна.

Хувьцааны ханшийн тухайд 211.1₮-ийн зах зээлийн ханштай байгаа бөгөөд эргүүлэн худалдан авах үнэ нь 18%-иар өндөр гэсэн үг.

Баялаг налайх /MSE:BNB/-ийн хувьцаа эзэмшлийн бүтцийг харвал нийт хувьцааны 80.16% нь 4 том хувьцаа эзэмшигчийн мэдэлд, үлдсэн 19.84% нь 624 жижиг хувьцаа эзэмшигчдэд байна.

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:BNB 1992-05-05 311 872 211,1 (2019-05-08)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.