Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-15
0 сэтгэгдэл

2019.05.15: Өнөөдрийн үнэт цаасны хоёрдогч зах дээр Монголын Хөрөнгийн Бирж дээр 17 хувьцаат компанийн 244,760 ширхэг хувьцаа арилжигдаж, 97.6 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.

Ангилалын үзүүлэлтийг харвал I ангилалд 8 компанийн 169,632 ширхэг хувьцаа 67.3 сая төгрөгөөр, II ангилалд 7 компанийн 59,647 ширхэг хувьцаа 22.1 сая төгрөгөөр, III ангилалд 2 компанийн 15,481 ширхэг хувьцаа 8.08 сая төгрөгөөр арилжигдав.

Энэ өдөр хөрөнгө оруулагчдын хооронд 219 хэлцэл хийгдсэн ба үүнээс АПУ /MSE:APU/-ийн хувьцаан дээр хамгийн олон буюу 43 хэлцэл хийгдлээ.

АРИЛЖААНЫ ИДЭВХИ
АПУ /MSE:APU/-ийн 71,292 ширхэг хувьцаа 41.8 сая төгрөгөөр зарагдан үнийн дүн болон тоо ширхэгээр идэвхитэй арилжигдлаа.

ХАНШИЙН ӨӨРЧЛӨЛТ
Арилжааны дүнд 16 компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарснаас 4 компанийн хувьцааны ханш өсч,12 компанийн хувьцааны ханш унажээ.
Махимпэкс /MSE:MMX/ компанийн хувьцааны ханш 8.04%-иар өссөн бол Монгол-ит булигаар /MSE:MBG/-ийн ханш -11.76%-иар уналаа.

Энэ дашрамд www.marketinfo.mn сайтын өдөр бүрийн АРИЛЖААНЫ ТОЙМ шинэчлэгдсэн тул та бүхэн ЭНД дарж дэлгэрэнгүйгээр нь үзнэ үү. 

Компанийн товч мэдээлэл

Симбол Биржид бүртгэгдсэн Хувьцааны тоо Салбар Хаалтын ханш
MSE:APU 1992-06-25 1 064 181 553 562,89 (2019-07-22)

Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.