Мэдээний дэлгэрэнгүй

2019-05-15
0 сэтгэгдэл

Өнөөдрийн II ангилалын MSE-B индекс -77.85 нэгж буюу -0.99%-иар унаж 7,797.34 нэгжид хаагдснаар 2018 онд албан ёсоор тооцогдож эхэлснээс хойш доод цэгтээ хүрлээ.

Харин MSE-А индексийн хувьд өмнөх хаалтаас -50.06 нэгжээр буюу -0.53%-иар унаж 9,403.54 нэгжид хаагдав.

ТОП-20 индексийн тухайд энэ өдөр -119.33 нэгжээр буюу -0.59%-иар мөн буурч 20,191.58 нэгжид хаагдсан байна. Тус индекс унахад сагсанд нь багтаж байгаа I ангилалын 6 хувьцааны ханш, II ангилалын 3 хувьцааны ханш унасан нь нөлөөллөө. Үүнд:

I ангилалын тухайд:
- АПУ /MSE:APU/-ийн ханш -0.89%-иар
- Лэндмн ББСБ /MSE:LEND/-ийн ханш -0.61%-иар
- Мандал даатгал /MSE:MNDL/-ийн ханш -0.64%-иар
- Сүү /MSE:SUU/-ийн ханш -2.28%-иар
- Тавантолгой /MSE:TTL/-ийн ханш -1.31%-иар

II ангилалын тухайд:
- Айтүүлс /MSE:ITLS/-ийн ханш -1.73%-иар
- Жинст увс /MSE:JIV/-ийн ханш -7.46%-иар
- Хөвсгөл алтан дуулга /MSE:ADU/-ийн ханш -7.18%-иар


Энэхүү мэдээ нь "MarketInfo.mn" -ийн оюуны өмч тул зөвшөөрөлгүйгээр хэвлэн нийтлэх, хуулбарлан олшруулахыг хориглоно.